“ХАТУУ МАТЕРИАЛЫГ БАЯЖУУЛАХ ШИНЖЛЭХ УХААН” НОМЫН ТАНИЛЦУУЛГА
БНХАУлсын их дээд сургуулиудын сургалтанд ашиглаж байгаа “Хатуу материалыг баяжуулах шинжлэх ухаан” нэртэй орчуулсан сурах бичгийг редакторлон, Монгол улсын уул уурхайн салбар үүсч, хөгжисний 100 жилийн ойг тохиолдуулан салбарын оюутан сурагчид, инженер, мэргэжилтнүүддээ зориулан Уул уурхайн зураг төсөл, эрдэм шинжилгээний Бал чулуу ХХК-иас гаргав.
БНХАУ-ын Дээд боловсролын “12-5” төлөвлөгөөний сургалтын материал болох “Хатуу материалыг баяжуулах шинжлэх ухаан” сурах бичгийг Хятад улсын Металлургийн аж үйлдвэрийн хэвлэлийн газар нь Монгол улсын уул уурхайн салбарын ашигт малтмал баяжуулах чиглэлээр суралцаж байгаа оюутан, сурагч, мэргэжилтнүүдийн онолын мэдлэгт нэмэр болгохыг зорисон бөгөөд шинжлэх ухааны онолыг судалгаа, туршилтын үр дүнгээр баталж, эрдсийг илүү нарийн авах боломжийг онолын үүднээс нарийн тайлбарлажээ. Зохиогч докт, проф. Вэй Дежоу-ны энэ ном 2000-2015 оны хооронд 3 удаа шинэчлэгдэн хэвлэгдэхдээ номын агуулгад уншигчдын санал хүсэлтийг тусгаж шинжлэх ухаан технологийн онол, парактикийн шинэ дэвшилтэт ололт амжилтаар сайжруулсан нь эрдэс баялгийн салбарынхны анхаарлыг маш ихээр татсан байна.
Ном нь оршил хэсэг, 31 бүлэг, дэд бүлгүүд, хавсралт, ашигласан материал зэргийг агуулсан 700 гаруй хуудастай, хятад улс болон олон улсын туршлага дээр үндэслэн зохиогдсон хатуу ашигт малтмал, түүхий эдийг баяжуулах талаар бүх төрлийн баяжуулах, технологи, үндсэн ба туслах процессуудыг багтаасан иж бүрэн мэдээлэл агуулсан ном юм. Номонд баяжуулалтын Гравитац (хүндийн хүч), Флотацийн (хөвүүлэн баяжуулах), Соронзон баяжуулах арга, Цахилгаан баяжуулалтын арга, Баяжуулалтын тусгай аргууд, баяжуулалтанд бэлтгэх туслах аргууд, процессууд, эдгээрт хэрэглэгдэх үндсэн ба туслах тоног төхөөрөмжүүдийн бүтэц, үйл ажиллагаа, ажиллуулах зарчим, тохиргоо хийх, техникийн үзүүлэлт гэх мэт онол практикийн асар их мэдээллийг багтааж чадсанаараа онцгой ач холбогдолтой бүтээл болжээ. Мөн баяжуулах процесст хэрэглэгддэг урвалж бодис, тэдгээрийн үйлчлэх механизм, процесст нөлөөлөх хүчин зүйлс, түүхий эд материалын бүтэц, найрлага, онцлох шинж чанаруудыг өргөн хэмжээнд тусгаснаас гадна Хар төмөрлөгийн хүдэр баяжуулах технологи, Өнгөт ба үнэт металлын хүдэр баяжуулах процесс, Нүүрс ба хатуу хаягдал ялгах процесс зэрэг бүлэг, дэд бүлгүүд оруулж өгөн, боловсруулах технологийн схемүүдийг оруулж, баяжуулах үйлдвэрийн практик үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулжээ.
Баяжуулалтын технологийн чиглэлээр манай багш, эрдэмтэд, судлаачдын орчуулсан, бичиж хэвлүүлсэн ном хэвлэл цөөнгүй бий боловч ийм өргөн цар хүрээнд баяжуулалтын бүх арга, технологи, процессууд, түүнд хэрэглэгдэх үндсэн ба туслах тоног төхөөрөмжүүд, хэрэглэгдэх урвалж бодисууд, технологийн үндсэн схемүүдийг нэгтгэн багтааж бичсэн ном хараахан үгүй байна.
“Хатуу материалыг баяжуулах шинжлэх ухаан” номонд “Ашигт малтмалын баяжуулагч инженер” мэргэжлээр төгсгөх сургалтын хөтөлбөрт багтдаг үндсэн мэргэжлийн бүх хичээлийн хөтөлбөрөөс гадна “Сонгон суралцах мэргэжлийн бүрэн хөтөлбөр багтсан байгаа нь манай дээд боловсролын сургалтын стандартад нийцэж, тохирсон байна.
“Хатуу материалыг баяжуулах шинжлэх ухаан” номын хуудасны тоо 708, худалдаанд гаргаж буй үнэ 110 000 төгрөг. Холбоо барих утас: 99832174
Your writing has a way of resonating with me on a deep level. I appreciate the honesty and authenticity you bring to every post. Thank you for sharing your journey with us.
Keep up the fantastic work! Kalorifer Sobası odun, kömür, pelet gibi yakıtlarla çalışan ve ısıtma işlevi gören bir soba türüdür. Kalorifer Sobası içindeki yakıtın yanmasıyla oluşan ısıyı doğrudan çevresine yayar ve aynı zamanda suyun ısınmasını sağlar.