Бидний тухай

Танилцуулга

Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбоо /МУУЗТЗХ/ 2010 онд байгуулагдсан. Энэ холбоог уул уурхайн зөвлөх инженерүүд үүсгэн байгуулсан бөгөөд манай улсын уул уурхайн салбарт боловсруулагдаж буй зураг төслийг чанарын шинэ түвшинд гаргах, зураг төслийн байгууллагуудыг чадавхжуулах үйл ажиллагааг эрхлэх уул уурхайн салбарт болон гишүүддээ үйлчлэх мэргэжлийн төрийн бус байгууллага.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монголын “Уул уурхайн зураг төсөл”-ийг чанарын шинэ түвшинд гаргах, түүний эрх зүйн орчныг сайжруулах, зураг төслийн арга зүй, норм нормативыг боловсронгуй болгох.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

Уул уурхайн зураг төслийн онол арга зүйг сайжруулахад дэвшилтэт техник, технологи, үнэн зөв шийдлийг эрхэмлэх ба зураг төслийн бүхий л оролцогч байгууллагуудыг чадавхжуулахад анхааран ажиллах ба тавигдах шаардлагыг боловсронгуй болгож шинэчлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд болон яам, бусад байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  1. Уул уурхайн зураг төсөл хийх эрхтэй байгууллагуудыг эгнээндээ нэгтгэн чадавхжуулахад анхааран ажиллах
  2. Зураг төслийн мэргэжилтнүүдийн дунд арга зүйн семинар, сургалтыг зохион байгуулах
  3. Уул уурхайн зураг төслийн инженерүүдэд “Зөвлөх” болон “Мэргэшсэн” зэрэг олгох сургалтыг зохион байгуулах
  4. Уул уурхайн нэгдсэн холбоо болон бусад холбоодтой ажлаа уялдуулан ажиллах
  5. Монгол улсад мөрдөгдөж байгаа уул уурхайн зураг төслийн асуудлаарх хууль, дүрэм, журам, зааврыг боловсронгуй болгоход анхааран ажиллах

 

Удирдах зөвлөл

Хадхүүгийн Жаргалсайхан
Доктор

Х.Жаргалсайхан нь 1980 онд МУИС-ийг Уул уурхайн ашиглалтын технологич мэргэжлээр төгссөн. Уул уурхайн инженер мэргэжилтэй, техникийн ухааны доктор(Ph.D), дэд профессор цолтой, Евразийн академийн жинхэнэ гишүүн, ШУА-ийн Техник, технологийн бага чуулганы гишүүн.

Баянтөрийн Бат-Очир
Доктор

Б.Бат-Очир нь МУИС-ын дэргэдэх ПТДС-ийн Уул уурхайн инженерийн ангийг 1980 онд төгссөн. Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны доктор, Дэлхийн уул уурхайн конгрессын гишүүн, Евразийн уул уурхайн академийн гишүүн, ШУТИС-ын хүндэт профессор бөгөөд уг сургуулийн Уул уурхайн эрдмийн зэрэг олгох зөвлөлийн гишүүн.

Лхамсүрэнгийн Пүрэв
Профессор

Л.Пүрэв нь ПДС-ийн Уул уурхайн инженерийн ангийг 1980 онд, МЛИС-ыг улс төр судлаачаар 1982 онд, Польш улсын Яглонскийн Их сургуулийг үйлдвэрийн менежер мэргэжлээр 1992 онд тус тус төгссөн. Уул уурхайн ашиглалтын технологич инженер мэргэжилтэй, техникийн ухааны доктор, профессор цолтой.

Дамжингийн Дамба
Зөвлөх инженер

Д.Дамба 1980 онд МУИС-ийн ПДС-ийг уул уурхайн ашиглалтын технологич мэргэжлээр төгссөн. 1991 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улс төрийн дээд сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр сурч төгссөн.

Цэрэндагвын Уугангэрэл
Зөвлөх инженер

Ц.Уугангэрэл нь 2009 онд ШУТИС-ийн УУИС-д “Уул уурхайн ашиглалтын технологи инженер” мэргэжлээр бакалавр, 2014 онд ШУТИС-ийн УУИС-д “Уул уурхайн ашиглалтын технологи инженер” мэргэжлээр магистрийн зэргийг хамгаалсан. Уул уурхайн зөвлөх инженер. Уул уурхайн зураг төслийн “Ляпислазурь Эрдэнэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Уул уурхайн үйлдвэрлэлийн технологичдын холбооны гишүүн, МУУЗТЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.

Баатарын Баяраа
Зөвлөх инженер

Б.Баяраа нь ШУТИС-ийн ГУУС-ийг Уул уурхайн маркшейдер инженер мэргэжлээр 1997 онд төгссөн. Ил, далд уурхай, баяжуулах үйлдвэрийн зураг төслийн 80 гаруй ТЭЗҮ-ийг удирдан боловсруулсан уул уурхайн зураг төслийн туршлагатай залуу инженерүүдийн нэг юм. “Эрдэнэс инженеринг” ХХК-ны захирал, МУУЗТЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.

Даалхайн Долгор
Магистр

Д.Долгор нь 2007 онд ШУТИС-д “Ашиглалтын баяжуулалтын технологи” бакалавар зэрэг, 2008 онд ШУТИС-д “Ашиглалтын баяжуулалтын технологи” магистр зэрэг, 2017 онд Австрали улсын Баруун Австралийн Уул уурхайн их сургуульд магистр зэргийг хамгаалсан. Үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан. “Соёолон инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны гишүүн, Австаралазийн уул, уурхай, металлургийн холбооны гишүүн, Австралийн нүүрс баяжуулалтын холбооны гишүүн, МУУЗТЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүний ажлуудыг хийж байна.

Эрдэнэбатын Түмэн-Од
Мэргэшсэн инженер

Э.Түмэн-Од нь ШУТИС-ийн УУИС-ийн “Уул уурхайн ашиглалтын технологи” мэргэжлээр төгссөн. Уул уурхайн зураг төслийн “Гоулдмэн Прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон МУУЗТЗХ-ны гүйцэтгэх захирлаар сонгогдон ажиллаж буй туршлагатай инженерүүдийн нэг юм.

Энхжаргалын Амарсанаа
Зөвлөх инженер

Э.Амарсанаа нь ШУТИС-ийн ГУУС-ийг маркшейдер инженер мэргэжлээр 2007 онд төгссөн ба мөн тус сургуульдаа техникийн ухааны магистрын зэргийг 2009 онд хамгаалсан. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдахуйн ухааны сургуульд бизнесийн удирдлагын магистрыг зэргийг 2013 онд хамгаалсан. “Поларис инженеринг консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, МУУЗТЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.

Бат-Очирын Аварзэд
Зөвлөх инженер

Аварзэд нь 2001 онд БК-ыг Хүнд машин механизмын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн бөгөөд 2011 онд ШУТИС-ийн ГУУС-д Уул уурхайн ашиглалтын технологиор магистрын зэрэг хамгаалсан. Зөвлөх инженер Б.Аварзэд нь МУУЗТЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр 2016 оноос, МУУЗТЗХ-ны тэргүүнээр 2024 оноос хойш тус тус сонгогдон ажиллаж байна.

Чогдонгийн Хишигбаатар
Мэргэшсэн инженер

Ч.Хишигбаатар нь 2010 онд ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийг “Уулын уурхайн ашиглалтын технологи инженер”-ээр төгссөн. Уул уурхайн мэргэшсэн инженер зэрэгтэй. “Эм Эм Маркет” ХХК-ийн ерөнхий захирал, МУУЗТЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.

Пүрэвжавын Очирваань
Зөвлөх инженер

П.Очирваань нь 2009 онд ШУТИС-ийн УУИС-д “Уул уурхайн ашиглалтын технологи инженер” мэргэжлээр бакалавр, 2018 онд ШУТИС-ийн УУИС-д “Уул уурхайн ашиглалтын технологи инженер” мэргэжлээр магистрын зэргийг хамгаалсан. Уул уурхайн зөвлөх инженер, уул уурхайн зураг төслийн “Жеммери” ХХК-ий захирал, МУУЗТЗХ-ы удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.

Previous
Next

Ажлын алба

Түүх

Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбоо /МУУЗТЗХ/ 2010 онд байгуулагдсан. Энэ холбоонд уул уурхайн зөвлөх инженерүүд болон зураг төслийн компаниуд гишүүнээр элсэн хамтран ажиллах болсон.

МУУЗТЗХ нь байгуулагдсан цагаасаа хойш Уул уурхайн салбарын Төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл болон Тэсэлгээний мэргэжлийн зөвлөлд төлөөллөө оруулан ажиллаж ирлээ.

Энэ байгууллагын Гүйцэтгэх захирлаар доктор Б.Бат-Очир ажилладаг бөгөөд тэрээр 1980-1995 онуудад тэр үеийн Геологи, уул уурхайн үйлдвэрлэл шинжилгээний институт болон Монголросцветмет нэгдэлд эрдэм шинжилгээ, зураг төслийн чиглэлээр ажиллаж байсан дадлага туршлагатай мэргэшсэн Зөвлөх инженерүүдийн нэг юм.

Холбоо нь зураг төсөл эрхлэгч, сонирхогч байгууллагуудын дунд “Уул уурхайн зураг төслийн чанарыг шинэ түвшинд гаргая /2013/”“Уул уурхайн зураг төсөл 2014” сургалт семинаруудыг УУЯАМГТГ-тай хамтран зохион байгуулж ТЭЗҮ-ийн арга зүйн асуудлаар сургалт явуулж зураг төслийн чиглэлээр ажилладаг өөрийн холбооны гишүүн болон гишүүн бус 40 гаруй байгууллагуудтай холбоо тогтоож хамтран ажиллаж байсан.

Холбоо нь 2015 онд Эрдэс баялгийн салбарын бодлого боловсруулах МУ-ын Ерөнхийлөгчийн захирамжУУ-н Сайдын болон АМГ-ын даргын тушаалуудаар томилогдсон ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнд оролцон ажиллаж энэ баримт бичгийг боловсруулахад идэвхтэй ажиллав.

Холбооноос зураг төслийн байгууллагуудын дунд уулзалт семинарыг 2016-2017 онд уламжлал болгон зохион байгуулж ирсэн ба мөн 2018 онд уул уурхайн үйлдвэрлэлтэй танилцах аяллыг Буурлын давааны өмнөх Баруун баруун уртын алтны шороон ордууд дээр орших Хүдэр-ЭрдэнэХар занар зэрэг 5 компаниудын уурхайнууд дээр зочилсон ба энэ ажилд зураг төслийг 15 компанийн төлөөлөл оролцсон болно.

Оны шилдэг зураг төсөл зохиогч байгууллагуудыг УУЯАМГ-тай хамтран шалгаруулах ажилд 2012 оноос идэвхтэй оролцон ажилласан ба 2013 оноос МУУЗТХ-ны шилжин явах “Оны шилдэг зураг төсөл зохиогч” цомыг бий болгон гардуулж байгаа бөгөөд 2021 онд зураг төслийн “ММ маркет” ХХК оны шилдэг зураг төсөл зохиогчоор шалгарсан бөгөөд 2021 оны Шилдэг зураг төслийн инженерээр “Голдмэн прожект” ХХК-ийн инженер Т.Галт шалгаран өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулагдсан болно.

МУУЗТЗХ нь сүүлийн жилүүдэд Уул уурхайн салбарын хэмжээнд өөрийн үйл ажиллагааныхаа чиглэлээр зарим шинэлэг ажлуудыг санаачлан идэвхтэй ажиллаж дараах ажлуудыг хийгээд байна. Үүнд:

  • Австрали, Монголын АМЕП-2 төсөлтэй 2019-2021 онд хамтран ажиллаж Уул уурхайн салбарт мөрдөгдөж буй ТЭЗҮ боловсруулах 2012 оны журмыг өөрчлөн шинэчлэх төслийг боловсруулж УУХҮЯ-д танилцуулаад байна.
  • Холбоо нь 2020-2021 онд УУХҮЯ болон БХБЯ-тай хамтарч Уул уурхайн зураг төслийн эрх авах журамд өөрчлөлт оруулан зураг төслийн төвөгшилөөр нь зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах эрх олгодог болгон шаардагдах мэргэжилтнүүдэд уул уурхайн инженерүүд ба уул уурхайн менежментийн мэргэжилтнүүдийг оролцуулдаг болгосон нь зураг төслийн компаниудад эрхээ сунгуулахад хялбар нөхцөлийг бүрдүүлсэн болно.
  • Холбоо нь 2021 онд УУМХЗ-тэй хамтран шинээр уул уурхайн зураг төслийн чиглэлээр мэргэшсэн 12, зөвлөх 13 инженерийг тусгайлсан хөтөлбөр, программаар бэлтгэн батламжийг нь олгоод байна.
  • Тус холбооноос Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлд сүүлийн 2 жилд идэвхтэй оролцон ажиллаж бусад холбоодын бэлтгэж буй зөвлөх болон мэргэшсэн инженер бэлтгэх сургалтын шалгалтын комиссын бүрэлдэхүүнд ажиллахын зэрэгцээ мэргэжлийн шалгалт авах тестийг бэлтгэж зураг төслийн ажлын арга зүйгээр тусгайлсан хичээлүүд бэлтгэн заав.

Гишүүн байгууллагууд

"Поларис инженеринг консалтинг" ХХК
"Гоулдмэн Прожект" ХХК
“Ляпислазурь Эрдэнэ” ххк
"Гео актив" ХХК
"Эрдэнэс инженеринг" ХХК
"Баян Овоот Майнинг" ХХК
"Соёолон Инженеринг" ХХК
"Цариг Ресурс"ХХК
"Гложекс консалтинг" ХХК
"Жеммери" ХХК
"Геологи маркшейрдер" ХХК
"Ертөнцийн зүг" ХХК
"Рояал майнинг" ХХК
"Кью Эм Си" ХХК
"Ди Ди Эй Жи" ХХК
"Евро азиа майнз" ХХК
"Рояал рэнж" ХХК
"Эм Эм маркет" ХХК
"МайнДата" ХХК
"Чин цэнлүүр" ХХК
"Аргай оч" ХХК
"Дата ресурс" ХХК
"Очир талст эрдэнэс" ХХК
"Уул уурхайн хүрээлэн" ХХК
"Грийт Вишн" ХХК
"Кеестонресурс" ХХК
"Мон навара" ХХК
"Балчулуу" ХХК
"Айвуунтэс" ХХК
"Зост газар" ХХК
Эм Пи Кэй
"Мөнхийн оргил" ХХК
"Прожектмайнинг" ХХК
"Интернэшнл майнинг консалтинг" ХХК
"Меркуриан энтерпрайс" ХХК
"Эн Си Ти" ХХК
"Хом-Инвент" ХХК
"Тэсрэлтийн хүч" ХХК
"Дөрвөн талст" ХХК
"Хатангазар" ХХК
"Газар Илч" ХХК
"Этолл майнинг" ХХК
"Кэй Минералс Солюшн" ХХК
Грийн майнинг план ХХК

Зураг төсөл зохиогчид

"Жи ти инженеринг" ХХК
"Урбан девелопмент консалтинг групп" ХХК
"Халзан дуулга" ХХК
"Жи эм прожект" ХХК
"Ю Би петрогас" ХХК
"М си эс проперти" ХХК
"Ай Пи Жи Ди инженеринг" ХХК
"ШТС" ХХК
"Есөн зүйл төлөвлөлт" ХХК
"Хаусдизайн" ХХК
"Эс Ди инженеринг энд констракшн" ХХК
"Горгаз" ХХК
"Юнайтэд бэст инженеринг" ХХК
"Эрдэсплазм" ХХК
"Синчи газ" ХХК
"Трансгейт Интернэшнл" ХХК
"Мон навара" ХХК
"Глори Кровн констракшн" ХХК
"Макс-Өргөө" ХХК
"Ай Эм Кэй" ХХК
"Вивид идеа" ХХК
"Амжилтын хөтөч" ХХК
"Ногоон хөгжлийн зөв шийдэл" ХХК
"Мастер бласт энержи" ХХК
"Эрдэнэставан толгой" ХХК
"АМБ лаб" ХХК
Нийслэлийн зураг төслийн хүрээлэн /Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ/
"Стар шаазгайт майнинг" ХХК
"Динамик тауэр" ХХК
"Эм Ти Эм И" ХХК
"Эм Эс Эл" ХХК
"Эмералд инженеринг" ХХК
"Ноёдын туурь" ХХК