МУУЗТТЗХ-ны Гүйцэтгэх захирал Б.Бат-Очир 2022.11.10-нд "Монголын барилгын үндэсний ассоциаци"-ийн Гүйцэтгэх захирал Л.Хулан болон тус ассоциацийн Тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга Х.Гүлбарша нартай уулзалт хийв.
Уулзалтаар "Уул уурхайн зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах" тусгай зөвшөөрөл олгох асуудлаар холбооны зүгээс хамтран ажиллах тухай саналаа тавьж цаашид хоёр холбооны хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломж нөхцөлийн талаар ярилцан санал солилцлоо.