"Оюу толгой" уурхайтай танилцуулах аяллыг зохион байгууллаа.

Далд уурхайн ахмад инженерүүдийг Оюу толгойн уурхайтай танилцуулах аяллыг 2022.10.10-аас 11 өдрүүдэд “Оюу толгой” компанийн зүгээс МУУЗТЗХ-той хамтран зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд МУУЗТЗХ-оос ахмад инженерүүд болон зарим гишүүдийг хамруулж нийт 10 хүнтэй баг танилцах аялалд оролцуулав. Аяллын хүрээнд далд уурхай болон ил уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж “Оюу толгой” компанитай МУУЗТЗХ цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон болно.

Мөн аяллын хүрээнд “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилттай танилцлаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments