“Туушин” зочид буудлын хурлын танхимд 7-р сарын 12-ны өдөр болсон хуралд УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Дэлхийн уул уурхайн конгрессын дарга Марек Сала, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн, Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн ерөнхийлөгч Д.Цогбаатар, доктор Д.Галсандорж, “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал, Уул уурхайн сэтгүүлийн эрхлэгч Д.Дамба, МУУЗТЗХ-ны гүйцэтгэх захирал доктор Б.Бат-Очир, Энэтхэг, БНХАУ, Австрали, Польш зэрэг 15 орны төлөөлөл оролцов.
Хурлын эхний хэсэгт оролцогч нар Монголын уул уурхайн 100 жил, “Эрдэнэт үйлдвэр” (зэс), нүүрс, газрын ховор металл (критикал минерал), эрдсийн экспорт, ирээдүйн чиг хандлага болон Энэтхэгийн ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалт, дэлхийн уул уурхайн тайлан мэдээллийг сонслоо.
Хоёр дахь хэсэгт Австралийн Үндэсний Зохион байгуулах хороо, Брисбэнд болох 2023 оны 26 дахь удаагийн УАШТ-ийн бэлтгэл ажлын явц байдал, Хятадын уул уурхай, нүүрсний салбарын хөгжил (Хятадын үндэсний нүүрсний ассоциацийн Eрөнхий захирал Су Чуанронг) зэрэг илтгэлүүдийг хэлэлцсэн.
Тодруулга: Дэлхийн уул уурхайн конгресс нь 1958 онд анх Польш улсад үүсэн байгуулагдсан. НҮБ-д албан ёсоор бүртгэсэн уул уурхайн мэргэжлийн олон улсын байгууллага юм. Ирэх оны 6 дугаар сард Австралийн Брисбэн хотод 26 дахь удаагийн хуралдаанаа хийхээр бэлтгэж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/.