Удирдах зөвлөлийн хурал 2022.03.10-нд болж дараах шийдвэрүүдийг гаргав.
- ТЭЗҮ-ийн тойрох хуудас урьдын адил маш удаашралтай байгаа учраас ирэх 7 хоногт АМГТГ-ын холбогдох мэргэжилтнүүд болон удирдлагатай уулзалт зохион байгуулах.
- ТЭЗҮ-ийн түр журам гаргах асуудлыг түргэвчлүүлэх асуудлаар холбооны зүгээс ажлын хэсэг рүү албан бичиг явуулж, санал, шүүмжлэл гаргах.
- ТЭЗҮ боловсруулах жишиг үнийн асуудал дээр уурхай, ашигт малтмалын төрлөөр жишиг үнийн доод хязгаарын төслийг гарган УЗ-д танилцуулах.
- Холбооны website-ийг сайжруулах талаар холбогдох арга хэмжээ авах.
- Зураг төслийн компаниуд өөрийн компанид ажилладаг зөвлөх, мэргэшсэн мэргэжилтнүүд болон ажилладаг боловсон хүчний талаарх мэдээллүүдээ холбоонд өгөх, холбоон дээр өгөгдлийн сантай болохоор тохиров.Компанийн танилцуулга, удирдах зөвлөлийн гишүүдийн танилцуулга, зургийг холбооны сайтад нэгтгэн оруулах ажлыг эхлүүлэхээр тохиров.
Мөн эхний хагас жилд багтаан зураг төслийн компаниудын төлөөллийг оролцуулан уурхайгаар аялал зохион байгуулах (Оюу толгой, Тавантолгой, Шинь шинь уурхайнуудаас сонгож).