НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Дараах хэлэлцүүлэгт зураг төслийн компаниуд, мэргэжилтнүүд өргөнөөр оролцон санал, хүсэлтээ албан ёсоор тавьцгаана уу .

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан “Баяжуулалтын тусгай зөвшөөрөл”, “Уул уурхайн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл”, “Маркшейдерийн ажил, үйлчилгээний зөвшөөрөл”, “технологийн аудит хийх зөвшөөрөл”-ийг тус тус шинээр бий болгохоор тус хуулийн төсөлд тусгаад байна.

Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасны дагуу зөвшөөрөл шинээр бий болгох асуудлаар 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хурлын танхимд 10 цагт сонсгол зохион байгуулах гэж байгаа тул оролцохыг хүсэгчид,, хуулийн этгээд, мэргэжлийн холбоод хүсэлтээ 9 дүгээр сарын 9-ний өдрийн дотор тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэст ирүүлж, бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн шинжээч С.Цэцэг-Өлзий /51-264013/-өөс лавлана уу.

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
kalorifer sobası
2024-08-25 23:04

Your writing has a way of resonating with me on a deep level. I appreciate the honesty and authenticity you bring to every post. Thank you for sharing your journey with us.