Уул уурхайн салбарын 100 жилийн ой, Уул уурхайн зураг төлийн 63 жилд зориулж Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбоо “УУЛ УУРХАЙН ЗУРАГ ТӨСӨЛ– 2022” чуулганыг 2022.10.26-ндамжилттай зохион байгууллаа.
Чуулганаар холбооны 2022 оны ажлыг дүгнэн, 2023 онд хэрэгжүүлэх ажлын чиглэлийг баталж, уул уурхайн зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй компаниуд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг холбоонд нэгтгэн нэгдсэн бодлого зохицуулалттайгаар үйл ажиллагаа явуулахаар тогтов. Мөн уул уурхайн төслийн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах жишиг доод үнэлгээг бүх компаниудаар мөрдүүлэх, томоохон уул уурхайн компани болон ТӨҮГ-уудад үнэлгээг дагаж мөрдөх талаар албан ёсоор мэдэгдэхээр шийдэв.
Мөн зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй компаниудын мэргэжлийн инженер, техникийн ажиллагсдыг бүртгэлжүүлж, бүртгэлээр нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ажлаа хэлэлцүүлж байхаар тогтов. Энэ чуулганаар уул уурхайн зураг төслийн компаниудын “Захирлуудын зөвлөл”-ийг байгуулав.
Чуулганд 50 гаруй компани, байгууллагын 70 гаруй мэргэжилтнүүд оролцон уул уурхайн зураг төслийн өнөөгийн байдал, цаашид хийгдэх ажлуудын талаар олон чухал асуудлуудыг дэвшүүлэн хэлэлцлээ.
Waiting patiently for you to come home and fuck me! https://cutt.ly/R9omJXa
Waiting patiently for you to come home and fuck me! http://bitly.ws/znHX
Waiting patiently for you to come home and fuck me! http://bitly.ws/znHX