Монголын Уул уурхайн зураг, төсөл зохиогчдын холбооноос санаачлан “Уурхайн танилцах аялал”-ыг Хэнтий аймгийн чиглэлд 8 дугаар сарын 16-17 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Уурхайн танилцах аяллын баг Багануур дүүрэгт байрлах “Багануур” ХК-ны Нүүрсний ил уурхай, Хэнтий аймгийн Чандаганы нүүрсний ил уурхай болон Хэнтий аймгийн Бэрх тосгон дахь Далд уурхайн музей, “Монголросцветмет” ТӨҮГ-ын “Бор-Өндөр”-ийн Уулын баяжуулах үйлдвэрийн далд уурхай, баяжуулах фабрик болон түүний харьяа “Зүүн цагаан дэл”-ийн шинээр байгуулж байгаа далд уурхайн налуу амны малталт нэвтрэлтийн ажил, Хашаат худгийн нүүрсний уурхайнуудтай танилцлаа.
Уурхайн танилцах аяллыг дэмжин ажилласан Бэрхийн далд уурхайн музейн төслийн нэгж, “Бор-Өндөр”-ийн Уулын баяжуулах үйлдвэр, “Багануур” ХК болон аялалд идэвхтэй оролцсон “Уул уурхайн хүрээлэн”, “Эрдэнэс инженеринг” ХХК, “Эм эм маркет” ХХК, “Жеммери” ХХК, “Аргай оч” ХХК, “Кью эм си” ХХК, “Цариг ресурс” ХХК-ууддаа баярласанаа илэрхийлье