Монголын Уул Уурхайн Зураг Төсөл Зохиогчдын Холбоо нь уул уурхайн зураг төсөл зохиогч байгууллагуудыг нэгтгэсэн, мэргэжлийн салбарын тэргүүлэгч холбоо юм.
Бид жил бүрийн уламжлалт үйл ажиллагааны хүрээнд уул уурхайн зураг төсөл зохиогч байгууллагуудын дундаас “Оны шилдэг байгууллага”-ыг тодруулдаг.
2024 онд МУУЗТЗХолбооны “Оны шилдэг уул уурхайн зураг төсөл зохиогч байгууллага”-аар "Поларис Инженеринг Консалтинг" ХХК шалгарч, холбооны шилжин явах цомын эзэн боллоо.
"Поларис Инженеринг Консалтинг" ХХК-ийн хамт олонд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

