Үйлдвэр, уурхайтай танилцах аялал амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Уур уурхайн зураг төсөл зохиогчдын холбооноос санаачлан “Үйлдвэр, уурхайтай танилцах аялал”-ыг Дархан-Уул аймгийн чиглэлд 3 дугаар сарын 29-30-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

“Үйлдвэр, уурхайтай танилцах аялал”-ын багийнхан эхний өдөр “Цемент Шохой” ТӨХК-ийн Хөтөл 1, Хөтөл 2 шохойн чулууны ил уурхайнууд, Шохойн болон Чулуунцрын үйлдвэр болог цементийн үйлдвэр зэрэг үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцав.

Хоёр дахь өдөр  “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Төмөртолгойн ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн “Шарын гол” ХК-ийн Нүүрсний уурхай болон шинээр нээж илрүүлж байгаа нүүрсний нөөц бүхий ордын хэсэг дээр явагдаж байгаа нүүрс олборлолтын  үйл ажиллагаатай нарийвчлан танилцав.

“Үйлдвэр, уурхайтай танилцах аялал”-ыг дэмжин ажилласан Л.Наранбаатар захиралтай “Цемент Шохойн” ТӨХК-ийн хамт олон болон Дархан төмөрлөгийн үйлдвэрийн ”Уул уурхай, үйлдвэрлэлийн бодлогын газрын Н.Батбаяр даргатай хамт олонд, мөн С.Ганбат дэд захиралтай “Шарын гол” ХК-ны хамт олонд тус тус баярласнаа илэрхийлье.

Аялалд идэвхтэй оролцсон “Эм эм маркет” ХХК, “Эрдэнэс инженеринг” ХХК, “Балчулуу” ХХК, “Уул уурхайн хүрээлэн”, “MСМ групп”, “Гоулдмэн прожект” ХХК зэрэг компаниуддаа баярлалаа.

3 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
suzette
2023-04-04 13:59

Waiting for you climb in to bed with me... http://prephe.ro/Bdsn

terrie
2023-04-07 09:36

Give me what I need http://prephe.ro/Bdsn

alisa
2023-04-10 04:31

Legs are up and pussy is ready to be played with http://prephe.ro/Bdsn