Уул уурхайн зураг төслийн тусгай зөвшөөрөл олгох журамд өөрчлөлт орлоо

МУУЗТЗ-ын холбоо нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд хүсэлт тавьж БХБЯ-аас 2021.07.01-ээс шинэчлэн гаргаж буй “Тусгай зөвшөөрөл олгох журамд” зураг төслийн  төвөгшилөөр ангилж ялгасан ЗТ-3.7, ЗТ-4.7, ЗТ-5.5 “Уул уурхайн технологийн зураг төсөл, ТЭЗҮ” гэсэн заалтуудыг тусгайлан ялгаж орууллаа. 

Энэ өөрчлөлтийн нөхцөлөөр тусгай зөвшөөрөлтэй ажиллах компаниудад шаардагдах ИТА-ны бүрэлдэхүүнийг Уул уурхайн мэргэшсэн болон зөвлөх инженерүүд болон уул уурхайн менежментээр төгссөн мэргэжилтнүүд байхаар орууллаа. Өмнө нь барилгын болон архитекторын зөвлөх, мэргэшсэн инженерүүд, төсөвчин зэрэг  өөр мэргэжлийг шаарддаг байсан ба үүнийг залруулсан нь Уул уурхайн зураг төслийн тусгай зөвшөөрөл авах, сунгалт хийлгэхэд нэлээд дөхөмтэй боллоо.

Энэх ажилд дэмжлэг үзүүлж БХБ-ийн Сайдтай уулзалт хийлгэж, тэдний яамтай шууд холбож өгсөн  Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танд Уул уурхайн зураг төсөл зохиогчдын өмнөөс гүн талархал дэвшүүлье.

Мөн энэ ажлыг шийдвэрлэхэд МУУЗТЗХ-ны гүйцэтгэх захирал Б.Бат-Очиртой хамтран идэвхтэй ажилласан  МУУЗТЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Эрдэнэс инженеринг ХХК-ийн захирал Б.Баяраа, Ляпись лазурь эрдэнэ ХХК-ийн захирал Ц.Уугангэрэл нартаа талархал дэвшүүлж ажлын амжилт хүсье. 

Ер нь УУ-н тусгай зөвшөөрөл авах, сунгах ажлууд цахимаар явагдах болсон ба Уул уурхайн зураг төслийн төвөгшилөөр тусгайлсан заавар гаргах болно.

Журамд орсон суурь нөхцөлтэй энд дарж танилцан уу.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments