Mongolia Mining Expo 2024

“Mongolia Mining 2024” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн арван гурав дахь жилдээ 10 дугаар сарын 08-10 ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт "Mining Week"-ийн хүрээнд зохион байгуулагдлаа.

      Үзэсгэлэнгээр уул уурхайн салбарын экспертүүд, мэргэжилтнүүд туршлага мэдлэгээ солилцох, дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдгаараа онцлогтой.

      Үзэсгэлэн арга хэмжээнд Уул уурхайн мэргэжлийн холбоодууд нэгдэн оролцож, МУУЗТЗХолбоо уг арга хэмжээний эхний өдөр буюу 10 сарын 8-нд Уул уурхайн зураг төслийн мэргэжилтнүүд болон гишүүдээ бүрэн хамруулан бүтэн нэг өдрийн сургалт илтгэл хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

     Мөн МУУЗТЗХолбооны зохион байгуулсан уг арга хэмжээнд уул уурхайн зураг төслийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүд болох МУУЗТЗХолбооны нийт 42 гишүүн байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж холбооны тэргүүлэх байгууллагууд илтгэл, хэлэлцүүлгүүдээ танилцууллаа.

Арга хэмжээний илтгэл хэлэлцүүлгийг танилцуулахад:

“Монголын уул уурхайн зураг төслийн салбарын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл МУУЗТЗХолбооны гүйцэтгэх захирал Э.Түмэн-Од

“ТЭЗҮ-ийн төлөвлөлтийг уурхай байгуулахад хэрэгжүүлэх” сэдвээр илтгэл Лидер Консалтинг ХХК-ийн захирал Э.Энхсайхан

“Баяжуулах үйлдвэрийн ажлын нарийвчилсан зураг төслийн онцлог, анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл Соёолон Инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Долгор

Хэлэлцүүлэг

“ТЭЗҮ боловсруулах стандартын талаар санал” cэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж Модератороор Э.Түмэн-Од / МУУЗТЗХ гүйцэтгэх захирал, Гоулдмэн Прожект ХХК/  ба панелистаар Б.Баяраа /Эрдэнэс Инженеринг ХХК/, Б.Бат-Очир /ЭБМЗ-ийн гишүүн/, Э.Амарсанаа /Поларис Инженеринг Консалтинг ХХК/ нар оролцлоо.

Хэлэлцүүлэг

“Уул уурхайн зураг төсөлд зохиогчийн хяналт” cэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж Модератороор Модератор: Б.Аварзэд /МУУЗТЗХ Тэргүүн/ ба панелистаар О.Цэвэгсүрэн /Балчулуу ХХК/, Д.Долгор, /Соёолон Инженеринг ХХК/ Ц.Уугангэрэл /Лордмайн Прожект ХХК/ нар оролцлоо.

Мөн МУУЗТЗХолбоо тэргүүлэх байгууллагууд болох Балчулуу ХХК, Ди Ди Эй Жи ХХК, болон Рояал Майнинг ХХК нар өөрсдийн үйл ажиллагааны танилцуулга болон онцлох төслүүдээ танилцуулж үнэ цэнэтэй туршлагаасаа хуваалцлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments