САНАЛ АВАХ ТУХАЙ

Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооноос хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлт бүхий албан бичгийг АМГТГ-т энэ оны 4-р сард хүргүүлсэн.

Уг хүсэлтийн дагуу 2023.05.15-нд АМГТГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга Т.Зууннаст, ахлах мэргэжилтэн Ц.Цэгц, П.Зоригт, мэргэжилтэн Г.Дөл,  ЭБМЗ-ийн салбар хуралдааны НБД Б.Хулан нар МУУЗТЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн П.Очирваань, А.Түмэн-Од, Х.Хишигбаатар, Ц.Уугангэрэл, Гүйцэтгэх захирал Б.Бат-Очир нарыг хүлээн авч ажил төрлийн уулзалт хийж, санал солилцлоо.

Уулзалтаар хамтын ажиллагааны гэрээ байгуулах боломж, ТЭЗҮ болон уул уурхайн зураг төслийн чанарыг сайжруулахад анхаарах асуудлууд, мөн энэ чиглэлээр МУУЗТЗХ-оос агентлагтай хамтран ажиллахаар хүсэлт болгож буй  чиглэлүүд зэрэг асуудлаар санал солилцож, харилцан ярилцлаа.

Уулзалтаар АМГТГ-тай хамтран ажиллах гэрээний төслийг МУУЗТЗХ-оос  боловсруулахаар тохиролцон тул уул уурхайн ТЭЗҮ-ээр ажилладаг нийт компаниуд энэ хамтын ажиллагааны төсөлд оруулж болох ажил, арга хэмжээнүүдийн талаарх саналаа 2023 оны 5 дугаар сарын 25-ны дотор МУУЗТЗХ-ны мэйл хаягаар ирүүлэхийг хүсье.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments